Яндангаас гарах утааны төрлөөр хөдөлгүүрийн доголдлыг тодорхойлж болно: Цагаан утаа — хөргөлтийн шингэн шатаж байна (гавлын жийрэг гэмтсэн эсвэл цилиндр хагарсан). Хар утаа — түлшийг бүрэн шатаагүй (түлшний систем, агаарын шүүр бөглөрсөн). Цэнхэр утаа — тос шатаж байна (поршений цагираг, хавхлаганы газкет хуучирсан). Хэрэв ийм шинж илэрвэл аль болох хурдан механикчаар шалгуулах хэрэгтэй.
Буцах